MNS ISO 9001:2016 стандартын давтан, MNS ISO 45001:2018 стандартын анхдагч аудитыг амжилттай хамгааллаа

Лоудстоуне Могул ХХК нь 2021 оны 01-р сарын 27-29-ны өдрүүдэд Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газраас MNS ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо стандартын давтан аудитыг, MNS ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо стандартын анхдагч аудитыг амжилттай хамгаалан үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, нэвтрүүлж Кемп менежмент, катерингийн салбарт анхдагч боллоо.

Энэхүү аудитын хамгаалалтын ажиллагаа нь Лоудстоуне Могул ХХК, Стандарт хэмжил зүйн газрын БТБГ-аас анх удаагаа алсын зайны цахим аудитыг явуулснаараа онцлог байлаа. Ийнхүү бид Стандарт хэмжил зүйн газрын MNS ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн байгууллагын №005 бүртгэлтэйгээр, MNS ISO 9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, нутагшуулж 7 жил амжилттай хадгалж, байнгын сайжруулалт хийн ажиллаж байна.